ЖДБ дэх санхүүгийн удирдлагыг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн 4 чиг үүргийн эхнийх нь болох санхүү бүртгэлийн түвшингээ та манай “ЖДБ-ийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх сонжоо” нийтлэлийг ашиглан дүгнэсэн бол гурав дахь чиг үүрэг болох дотоод хяналтаа “ЖДБ – т санхүүгийн дотоод хяналтыг ямар байдлаар бие даан хэрэгжүүлэх вэ?” нийтлэлээс санаа авч сайжруулсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ удаад, Санхүү эрхэлсэн захирлын чиг үүргийг өмнөх гурван чиг үүрэг дээр нэмж, бүхэлдээ ЖДБ – ийн санхүү удирдлагын түвшин ямар байгааг хэмжиж болох “сонжоо” – г бөглөж үзэхийг танд санал болгоё. Нийтлэлийн зорилго нь ЖДБ эрхлэгч танд санаа сэдэл өгөх, улмаар бизнесээ нэг шат ахиулахад бага болов ч нэмэр оруулах бөгөөд, сонжоо дахь асуулт бүхэн таны бизнест шууд хамааралтай байх албагүй. Тухайлбал, ЖДБ-т Санхүү эрхэлсэн захирал гэж орон тооны удирдлага байх боломжгүй, гэхдээ чиг үүргийг нь орхигдуулах аргагүй билээ.

Та дараах хүснэгтийн 2 дахь багана дахь тодорхойлолтыг сайтар уншиж, 1-5 хүртэл харгалзах оноогоор бизнесийн санхүү удирдлагын түвшингээ үнэлээрэй. Зарим тодорхойлолтыг арын баганад дэлгэрүүлэн тайлбарласан байгаа. /1-огт үгүй, 2-үгүй, 3-дунд, 4-тийм, 5-үнэхээр тийм/

ТОДОРХОЙЛОЛТ12345ТАЙЛБАР
ЗОРИЛТ БА СТРАТЕГИ
1Манай санхүүгийн алба байгууллагын болон харилцагчдын шаардлагад нийцэхүйц байдлаар хөгжүүлсэн зорилт ба стратегитэй.Санхүүгийн алба өөрийн дотоод хэрэглэгч болох удирдлага, бусад нэгжүүд, ажилчдад хэрхэн дэмжлэг үзүүлж, үнэ цэнэ бий болгох, гадаад харилцагчдын шаардлагыг хэрхэн бүрэн хангаж байх талаар зорилт тавьж хэрэгжүүлдэг үү?
2Санхүүгийн алба маань дотоод гадаад харилцагчдаа тайлан мэдээг үнэ цэнэтэй хүргэх чадвартай хүний нөөцтэй, хүний нөөц хөгжүүлэлтийн системтэй.Санхүүгийн албаны чиг үүргүүдийг бүрэн төгс хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадвар, туршлагатай боловсон хүчин байдаг уу, орлох чадвар бий юу?
3Санхүү эрхэлсэн захирлын чиг үүргийг захирал хариуцдаг бөгөөд түүний удирдлага дор Санхүүгийн албанд өсөлт, өөрчлөлт болон шинэчлэлийг дэмжсэн соёл оршдог.Санхүүгийн чиг үүргийг улам сайн хэрэгжүүлэх хүрээнд өөрчлөлт шинэчлэлт байнга хийгдэж байдаг уу?
ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ
4Дотоод хяналтын үр дүнтэй системтэй, байгууллагын хэмжээнд асуудал шийдвэрлэгдсэн байдлыг тайлагнах тогтолцоо бүрдсэн.Дотоод хяналт хэрэгжүүлдэг, хяналтын дагуу илэрсэн асуудлын шийдвэрлэлт маш сайн, санхүүгийн албаны тайланд бүрэн итгэлтэй байдаг уу?
ТАЙЛАН МЭДЭЭ БЭЛТГЭДЭГ БАЙДАЛ, ДОТООД ХАРИЛЦАА
5Санхүүгийн алба нь удирдлагад үнэн зөв тодорхой мэдээлэл, шинжилгээ, дүгнэлт тогтмол гаргаж өгдөг.
6Санхүүгийн албаны тайлан мэдээ нь удирдлага ашиглахад хялбар ойлгомжтой байдаг.
7Байгууллага дотроо нягт харилцаа, хамтын ажиллагаатай. Санхүүгийн алба удирдлага болон бусад хамтрагч нарыг шаардлагатай бүх мэдээллээр цаг тухайд нь хангадаг.
ГҮЙЦЭТГЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
8Санхүүгийн алба нь орлого, өртөг, зардал болон ашигт ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээ харуулдаг хүснэгт, график бүхий мэдээллийн самбар тогтмол бэлдэж хүргэдэг.
9Санхүүгийн алба нь бизнесийн гүйцэтгэлд санхүүгийн шинжилгээ хийж үр ашгийг хэмжиж, хэрхэн улам сайжруулах талаар санал зөвлөгөө хүргэдэг.
10Санхүүгийн алба нь санхүүгийн гүйлгээтэй холбоотой судалгаа, тоо мэдээлэл бэлтгэдэг, хүргэдэг.
11Санхүүгийн алба нь технологи ба бусад хэрэгслээр дамжуулан үр бүтээмж, үр дүн, үр нөлөөгөө тасралтгүй хөгжүүлдэг.Санхүүг бүртгэх, тайлан бэлтгэх, шинжилгээ хийх, төлөвлөлт төсөөлөл боловсруулахдаа дижитал шийдэл, дэвшилтэт арга зам ашигладаг уу?
12Санхүүгийн алба нь бизнес модель, нөөц, үндсэн үйл явцыг бүрэн дүүрэн ойлгож ажилладаг.Санхүүгийн алба, түүнийг ахлах ажилтан бизнесээ, бизнес процессоо бүхлээр нь гүн ойлгож ажилладаг уу?
13Үнэ цэнэ бүтээлт болон гүйцэтгэлийн үнэлгээнд санхүүгийн болон санхүүгийн бус тоон мэдээг бүрэн ашигладаг.Бизнесийн, борлуулалтын нэгжийн, тухайн ажилтны бүтээмж, гүйцэтгэл зэргийг хэмжихэд оролцдог, ингэхдээ зөвхөн санхүүгийн тоо мэдээ төдий бус олон төрлийн мэдээлэл ашигладаг уу?
ИЛ ТОД, МЭРГЭЖЛИЙН БАЙДАЛ
14Санхүүгийн алба нь стратеги төлөвлөлтийг үнэн зөв төсөөлөл, үндэслэл бүхий тоо мэдээллээр хангаж дэмждэг.Бизнес төлөвлөлт, стратеги төлөвлөгөө боловсруулахад ирээдүйн орлого, ашиг, санхүүгийн үзүүлэлтийг урьдчилан таамаглах, төсөөлөх шаардлага тулгардаг. Үүнд санхүүгийн алба тусалж дэмжиж ажилладаг уу?
 15Санхүүгийн алба нь компанийн ирэх жилүүдийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад оролцдог.Санхүү алба, эсвэл түүнийг хариуцсан ахлах ажилтан компаний бизнесийг хөгжүүлэхэд ямар хэмжээнд оролцож байна?
16Санхүүгийн алба нь төсвийн гүйцэтгэлийг хянах, харьцуулан дүгнэх үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг бөгөөд захирал давхар хяналтыг хэрэгжүүлж чаддаг.
17Санхүүгийн алба нь удирдлагын хамт Санхүү эрхэлсэн захирлын чиг үүргийг хэрэгжүүлж чаддаг.
БАЙГУУЛЛАГА ДАХЬ ЭРСДЛИЙН УДИРДЛАГА
18Санхүүгийн алба нь гадаад орчны өөрчлөлт, шинэ зохицуулалтад үр дүнтэй зохицож ажилладаг.Бизнесийн гадаад орчны өөрчлөлт, тухайлбал татварын орчны өөрчлөлт зэрэгт уян хатан байж, шинэ мэдээллийг шуурхай авч, хэрэгжүүлж ажилладаг уу?
19Санхүүгийн алба нь байгууллагын эрсдлийн удирдлагад идэвхитэй оролцож, эрсдлийг бууруулахад нөлөөлдөг.Танай байгууллагад эрсдлийн удирдлага хэрэгждэг үү, түүнд санхүүгийн албаны оролцоо, нөлөө байдаг уу?

 

Одоо та онооны нийлбэрээ гаргаж дараах хүснэгтээс харгалзах үнэлгээ, зөвлөмжтэй танилцана уу:

ОнооҮнэлгээ зөвлөмж
19 – 33ЖДБ – ийг дараагийн үе, шинэ түвшинд хүргэх нэг чухал нөхцөл нь санхүү бүртгэл, тайлан нэгтгэл, санхүүгийн төлөвлөлтийг цаг тухайд нь бүрэн зөв хэрэгжүүлэх, бүрэн зөв байдалд итгэлтэй болох юм. Дээрх 19 тодорхойлолтыг эхнээс нь нэг бүрчлэн 3 ба түүнээс дээш оноотой болгож эхлэхийг зөвлөе.
34 – 66Таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцооны үнэлгээ Дунд. Гэхдээ та юу хийхээ сайн мэднэ. Дээрх 19 тодорхойлолтод 3 ба түүнээс доош оноотой хэсгүүд дээр даруйхан 4+ оноо авах. Амжилт хүсье.
67 – 95Үлгэр жишээ компаний хамт олон та бүхэнд баяр хүргэе.

 

Gansukh

Author Gansukh

More posts by Gansukh

Leave a Reply